Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 01 дүгээр сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ
2020 оны 01 дүгээр сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 02-р сарын 01
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -14.2 ... -32.8 градус бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад Отгон сумын нутгаар ОЖД-ын орчим бусад нутгаар ОЖД-аас 1.3-9.3 градусаар дулаан байлаа. Хамгийн их температур өдөртөө -4 ... -23 градус, хамгийн бага температур шөнөдөө -26 ... -44 градус, хамгийн хүйтэн нь Цэцэн-Уул -44, Отгон -42, Баянтэс -41 градус хүрч хүйтэрсэн бөгөөд 30 градусаас хүйтэн хоногийн тоо 1-11 удаа байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур -16 ... -34 градус, хамгийн их температур өдөртөө Завханмандал суманд 4 градусын дулаан, бусад нутгаар -2 ... -18 градус, хамгийн бага температур шөнөдөө -30 ... -46 градус байлаа. Хамгийн хүйтэн нь Цэцэн-Уул -46, Отгон -45, Их-уул -43, Тосонцэнгэл -42, Баянтэс, Тэлмэн -41, Нөмрөг, Сантмаргаз -40 градус байсан бөгөөд 40 градусаас хүйтэн хоногийн тоо 1-9 удаа буюу Отгон суманд 9 шөнө 40 градусаас хүйтэн байлаа.
Хур тунадас: Тосонцэнгэл, Идэр, Их-Уул, Тэс, Яруу сумдын нутгаар 0.0 мм тунадас орсон бөгөөд бусад нутгаар тунадас ороогүй байлаа.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 4-14 м/с байсан бөгөөд хамгийн их нь Завханмандал, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан 14 м/с, Баянхайрхан 12 м/с, Дөрвөлжин 11 м/с хүрч салхилсан байна. 10 м/с-ээс их салхитай өдөр 1-4 хоног байлаа.
Цасан бүрхүүлийн байдал : Нийт сумдын нутгаар байнгын хэмжилтын талбайн цасны дундаж зузаан 2-32 см, цасны дундаж нягт 0.02-0.22 гр/см3 байна. Өвлийн явуул садалгааны ажиглалтын мэдээгээр сумдын 4 зүгийн цасны дундаж зузаан 1-45 см, дундаж нягт нь 0.02-0.28 гр/см3 байлаа. Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Асгат сумдын нийт нутаг Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй сумдын хойд хэсэг, Тэс, Тэлмэн сумдын зүүн хэсгээр хамгийн их цастай тал газраа 30-45 см, хунгарласан газраа 60-80 см, цасан дээрээ 8-15 см хөрлөж хатуурсан, цасан дороо 1-2 см мөсөн бүрхүүлтэй байна.
Өвөлжилтийн нөхцөл байдлыг бүс бүслүүрийн онцлогийг харгалзан үнэлэхэд Цагаанаар зудтай Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Асгат сумдын ихэнх нутаг, Баянхайрхан сумын хойд болон зүүн хэсэг, Нөмрөгийн хойд, Тэлмэн сумын хойд болон зүүн, өмнөд хэсэг, Түдэвтэйн хойд болон баруун хэсэг, Тэсийн зүүн өмнөд хэсэг, Цагаанаар зудархуу Сонгино сумын хойд болон зүүн хэсэг, Отгон сумын Буянт баг, Завханмандал сумын Олон түрүү, Олон булаг баг, Цагаанчулуут, Эрдэнэхайрханы ихэнх нутгийг хамруулан үнэлж байна.
МАА-н үйлдвэрлэлд: Цагаанаар зудтай болон зудархуу бус нутгийн мал өвөлжилтийн байдал хүндэрсэн, өвс тэжээлийн хомсдолтой байна. Дөрвөлжин 168, Нөмрөг 3041, Баянтэс 1310, Тосонцэнгэл 1177, Отгон 87, Баянхайрхан 133, Их-Уул 1735, Түдэвтэй 369, Тэлмэн 565, Тэс 71 мал хорогдсон байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр